Хэн нэг огт байгаагүй царай биег нэг хүн өөрийн оюун санааны сэтгэхүйн билэг нүдээрээ дотроо ариунаар төсөөлөн хийсэн дүрсийг, лам нар арванайлж, олон хүмүүсийн итгэл найдварыг олж чадсан баримлыг бурхан гэнэ. За миний тодорхойлолт нэг иймэрхүү.
Гэхдээ бурхан болооч гэдэг үг ямар учиртайн бол? Эхлээд үгний талаар ярьвал Бурхан Богд гэдэг үгний үүсэл нь Будда. Будда гэдэг нь "Жинхэнэ амьдралын үнэн, утга учрыг олж мэдэхийг хичээх тусам хүн төөрөгдлөөс аажмаар сэрнэ" гэсэн бурханы үг. Тиймээ Сиддхартха бурхан болсон. Бурхан болсон гэдэг нь өнгөрсөн гэсэн үг. Бид талийгаач болгосдыгоо Бурхан болсон гэдэг буюу Будда болсон буюу тэр хүн амьдралын төөрөгдөлөөсөө сэржээ буюу хүн амьд ахуйдаа хэзээ ч төөрөгдөсөөр байх болно гэж ойлгож болох нь.
Ямарч буюу Лалын Христийн Будда-ын шашинд эмэгтэй хүнийг үгүйсгэсэн байдаг. Минийхээр энэ ч зөв. Хүн болоод жаргалыг бага харин зовлонг хэн хүнгүй илүү амсдаг. Хүүхэд төрүүллээ гээд магадгүй өөр ертөнцөд амгалан байсныг нь бусниулж гэм нүгэлийг нүдээр үзүүлж хийлгүүлж байх хэрэгтэй ч юмуу? Дэлхий дээрх хамгийн догшин зөвхөн алж хядаж дэлхийг там шиг болгодог нь мэдээж хүн. Нэг хүүхэд чавхаар болжмор алчихлаа гэхэд хэн ч юу ч боддоггүй. Харин нэг чоно хүүхэд бариад идчихлээ гэхэд юу болдог вэ? Тэр чононы үүрэнд нь очоод гэр бүлтэй нь намнадаг. Харин нэг хүн нэгнээ буудлаа гэхэд буудуулсан гэрийхэн нь нөгөө гэрийнхэнийгээ хүйс тэмтэрдэггүй. Хүн хүнээ гэсэн хууль дүрмэнд захирагддаг. Харин хүн байгал 2ын хооронд тийм зүйлгүй. Шударга бус буюу хүн бол Бурхан. Хүсвэл байгалийг устгаж болно сэргээхэд нь туслаж болно.
Гэхдээ Амьдралын Утга Учир нь Эмэгтэй Хүн Хүүхэд Гаргах.
Бүх хүн үхэх гэж амьдардаг. Тэр хооронд хүн өөртөө сайхан мэдрэмж сайн үйлийг жаргалыг бий болгох гэж зүтгэдэг. Мөн байгал дэлхий сансар огторгуй мөхөх гэж л оршин байгаа буюу олонгоос 1рүү шилжихийн тулд.
...